Үйлчилгээтэй холбоотой бусад асуултууд

Хэрхэн eSIM худалдан авч, дата багцаа идэвхжүүлэх вэ?

  • Та Toki апп-руу нэвтэрч орно;
  • “Data SIM” үйлчилгээ рүү орно;
  • СИМ-ний төрлөө “eSIM” гэж сонгоно;
  • Таны гар утас eSIM дэмждэг эсэхийг шалгана;
  • Дата ашиглах улсаа хайн сонгоно;
  • Сонгосон улс дотор байрлах дата багцуудаас сонголтоо хийнэ;
  • Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрнө;
  • Төлбөрөө төлнө;

Төлбөр амжилттай төлөгдсөн бол “Data SIM” үйлчилгээний “Миний” хэсэгт худалдан авсан дата багц хадгалагдсан байна.

Гар утсаа eSIM дэмждэг эсэхийг хэрхэн шалгах вэ?

  • IOS & Android:
    • Утасны дуудлага хэсэг рүү орно;
    • *#06# дугаар руу залгана;
    • EID гэсэн гарчиг бүхий код гарч ирж байвал таны утас eSIM дэмждэг гэсэн үг;

eSIM хэрхэн суулгах вэ?

eSIM суулгах үед заавал интернэтэд холбогдсон байхыг анхаарна уу.

  • “Data SIM” үйлчилгээний “Миний” хэсэгт байрлах худалдан авсан дата багцын “eSIM суулгах” товч дээр дарна;
  • “eSIM QR кодоор суулгах” болон “eSIM гараар суулгах” гэсэн 2 сонголт гарч ирнэ;

IOS:

Арга 1 – eSIM QR кодоор суулгах бол:

  • “eSIM QR кодоор суулгах” дээр дарна;
  • “QR хадгалах” товчлуур дээр дарж гар утасныхаа Галлерэй дотор хадгална;
  • Settings > Cellular > Add Cellular Plan руу орно;
  • QR кодоо уншуулах эсвэл Галлерэйнаасаа оруулна;
  • Add data/Cellular Plan дээр дарна;
  • Дата eSIM-дээ нэр өгнө;
  • Default line-аар Монгол дугаараа сонгох;
  • iMessage & Facetime дээр Монгол дугаараа сонгох;
  • Mobile data дээрээ eSIM-ээ сонгоно;

Арга 2 – eSIM гараар суулгах бол:

  • “eSIM гараар суулгах” дээр дарна;
  • “SM-DP+Address” болон “Activation code” хуулж авна;
  • Settings > Cellular > Add Cellular Plan руу орно;
  • “Enter Details Manually” дээр дараах дараах мэдээллүүдийг хуулж оруулна;
    • SM-DP+Address (Заавал)
    • Activation code (Заавал)
  • Дата eSIM-дээ нэр өгнө;
  • Default line-аар Монгол дугаараа сонгох;
  • iMessage & Facetime дээр Монгол дугаараа сонгох;
  • Mobile data дээрээ eSIM-ээ сонгоно;

Android:

Арга 1 – eSIM QR кодоор суулгах бол:

  • “eSIM QR кодоор суулгах” дээр дарна;
  • “QR хадгалах” товчлуур дээр дарж гар утасныхаа Галлерэй дотор хадгална;
  • Settings > Network & Internet рүү орох
  • Add эсвэл Mobile network –н хажууд байрлах “+” тэмдэг дээр дарна
  • “Don’t have a SIM card?” асуулт гарч ирэх үед “Next” товчыг дарна
  • QR кодоо уншуулна
  • “Install eSIM/Access Data” дэлгэц рүүгээ буцна
  • Mobile Network –ын доор байрлах eSIM-ээ асаана
  • “Mobile Data”-аа идэвхжүүлнэ
  • “Data Roaming” идэвхжүүлэх
  • “Network & Internet” рүү ороод “Mobile Network” дээр дарна
  • Шаардлагатай бол гар утсан дээрээ APN тохируулна уу

Арга 2 – eSIM гараар суулгах бол:

  • “eSIM гараар суулгах” дээр дарна;
  • “SM-DP+Address” болон “Activation code” хуулж авна;
  • Settings > Network & Internet рүү орох
  • Add эсвэл Mobile network –ын хажууд байрлах “+” тэмдэг дээр дарна
  • “Don’t have a SIM card?” асуулт гарч ирэх үед “Next” товчыг дарна
  • “Enter Code Manually” дээр дарж “SM-DP+Address & Activation Code” –оо оруулна
  • Mobile Network –ын доор байрлах eSIM-ээ асаана
  • “Mobile Data”-аа идэвхжүүлнэ
  • “Data Roaming” идэвхжүүлэх
  • “Network & Internet” рүү ороод “Mobile Network” дээр дарна
  • Шаардлагатай бол гар утсан дээрээ APN тохируулна уу

APN тохируулах

Airalo-н зарим eSIM суулгахын тулд APN тохируулах шаардлага гарах магадлалтай.

Хэрэв таны eSIM-д APN тохиргоо шаардлагатай бол та “Миний” хэсгээс дата багц дээр байрлах “eSIM суулгах” товч дээр дарч APN утгаа харна.

IOS:

  • Settings рүүгээ орох;
  • Cellular хэсэг рүү орох;
  • Cellular plans хэсгээс өөрийн худалдан авсан Дата eSIM-ээ сонгох;
  • Cellular Data Network рүү орох;
  • APN хэсэгт “Миний” хэсгээс дата багц дээр байрлах “eSIM суулгах” товч дээр дарч APN утга харсан шинэ утгаа оруулна;
  • Бусад хэсгийг хоосон орхино;

Android:

  • Settings рүүгээ орох;
  • Network & Internet рүү орох;
  • Mobile Networks рүү орох;
  • Access Point Names рүү орох;
  • APN хэсэгт “Миний” хэсгээс дата багц дээр байрлах “eSIM суулгах” товч дээр дарч APN утга харсан шинэ утгаа оруулна;
  • Бусад хэсгийг хоосон орхино;

Би eSIM-ээ хэзээ суулгавал тохиромжтой вэ?

Та дата eSIM-ээ гадагшаа явахаасаа өмнө худалдан аваад Монголоос тээврийн хэрэгсэлд суухаасаа өмнө гар утсан дээрээ суулгавал тохиромжтой. Хэрэв суулгахгүйгээр гадаадад очвол заавал интернэт холболт шаардлагатай болно. Иймд интернет холболттой үедээ eSIM-ээ суулгаарай.

(Airalo) Дата хэрэглээгээ хэрхэн хянах вэ?

Та Data SIM үйлчилгээний “Миний” хэсгээс суулгасан eSIM-нийхээ дата багцын үлдэгдэлийг шалгах боломжтой.

(TravelSIM) Дата хэрэглээгээ хэрхэн хянах вэ?

TravelSIM-ын дата SIM нь тухайн улсын олон оператор дамжиж ажилладаг тул үлдэгдэл шалгах боломжгүй. Харин та өөрийн хэрэглэсэн Дата-гаа гар утсаа ашиглан шалгах боломжтой.

IOS (iPhone)

  • Settings – Cellularдотор Current Period Roaming

Android

  • Settings – Connections- Data Usage

Уг утга нь таны дата үлдэгдэл биш таны хэрэглэсэн дата болохыг анхаарна уу. Зарим улсын сүлжээний хурд өндөр байдаг тул та өөрийн гар утас дахь Дата хэрэглээгээ хянах хэсгээс аяллын турш сайн хянаж явна уу

(Airalo) Дата eSIM буцаалт хийж болох уу?

Airalo-н eSIM буцаалт хийх боломжгүй бөгөөд буцаалт хийх нөхцөлийг үйлчилгээний нөхцөл хэсэгт тусгасан байсан. Тус нөхцөлийг зөвшөөрөөгүй бол худалдан авалт хийх боломжгүй.

(TravelSIM) Дата eSIM буцаалт хийж болох уу?

Таны худалдаж авсан eSIM-г доорхи нөхцөлөөр буцаалт хийх боломжтой.

Буцаалт хийх нөхцөл 1. Хэрвээ аяллын СИМ-ийг идэвхижүүлээгүй өөрөөр хэлбэл СИМ-ний хугацаа тоологдож эхлээгүй бол 5000 төгрөгийн шимтгэл хасаж буцаана

Буцаалт хийх нөхцөл 2. Хэрвээ аяллын СИМ идэвхижсэн өөрөөр хэлбэл СИМ-ний хугацаа тоологдож эхэлсэн бөгөөд СИМ-ний хугацаа/өдөр/ дуусаагүй байх, мөн датаны 10%-иас илүү ашиглагдаагүй бол таны төлбөрийн 50%-ийг буцаана. Энэ тохиолдолд та СИМ-ний хугацаа /өдөр/ дуусахаас өмнө манай операторт wechat, viber, fb messenger-ээр онлайнаар хүсэлт явуулна.

Буцаалт хийхгүй нөхцөл:

  1. Хэрвээ аяллын СИМ идэвхижсэн өөрөөр хэлбэл СИМ-ний хугацаа тоологдож эхэлсэн мөн датаны 10%-иас илүү нь ашиглагдсан тохиолдолд буцаалт хийх боломжгүй.
  2. СИМ идэвхэжсэн бөгөөд хугацаа тоологдож эхэлсэн, СИМ-ний үндсэн өдөр дууссан тохиолдолд. Энэ тохиолдолд та СИМ-ийг буцаах хүсэлтийг СИМ-ний өдөр дуусахаас өмнө гаргах шаардлагатай тул гадаад оронд байхдаа онлайнаар бидэнд илгээнэ үү.

Буцаалтын хүсэлт хүлээн авах хугацаа: 

Та худалдан авалт хийснээс хойш календарын 15 хоногийг дотор буцаалт хийх боломжтой

Хүсэлт гарах

  • – eSIM бол худалдан авсан email screen shot
  • – Биет СИМ бол СИМ-ний зураг
  • – Буцаалт хийх данс

Буцаалтын хүсэлтийг шийдвэрлэх хугацаа

Хүсэлтийг хүлээн авч таны СИМ-ний хэрэглээнээс хамаарч буцааж болох эсэхийг танд мэдэгдэх бөгөөд SIM-ний хэрэглээнээс хамаарсан буцаалтын төлбөрийг таны бүртгүүлсэн дансруу ажлын 3 хоногт багтааж шилжүүлнэ.

НӨАТ баримт тухай

Airalo нь гадны байгууллага тул дата багцад НӨАТ олгохгүй. Travel SIM дата багцуудад НӨАТ олгоно.

eSIM-ээ дахин суулгах боломжтой юу?

Төхөөрөмжөөсөө eSIM –ээ устгасан бол дахин суулгах боломжгүй.

eSIM –ээ сунгах/дахин цэнэглэх боломжтой юу?

Таны худалдаж авсан дата eSIM сунгах/дахин цэнэглэлт хийх боломжтой бол цэнэглэгч картуудын листнээс сонголтоо хийж хугацаа болон дата хэмжээг цэнэглэх боломжтой.

Data SIM үйлчилгээний “Миний” хэсэгт байрлах худалдаж авсан Дата eSIM дээр “Цэнэглэх” товчлуур харагдаж байвал дарах үед цэнэглэгч картуудын сонголт харагдана.

eSIM –ээ олон төхөөрөмж дээр зэрэг суулгах боломжтой юу?

Боломжгүй. Нэг eSIM нэг л төхөөрөмж дээр сууна.

Нэг төхөөрөмж дээр хамгийн ихдээ хэдэн eSIM суулгах боломжтой вэ?

Төхөөрөмж тус бүрийн багтаамжнаас шалтгаалж 5-10 хүртэлх eSIM суулгах боломжтой байдаг.

Хятадад VPN хэрэгтэй юу? Бүх сайт орох уу? Facebook, viber, google map, банкны аппликейшн ажиллах уу?

Монголд байгаа мэт бүх сайт өндөр хурдаар орно. VPN хэрэггүй.

Биет СИМ хэрхэн цэнэглэх вэ?

Та өмнө нь ашиглаж байсан биет симээ дараах алхамаар цэнэглэх боломжтой.

  • Та Toki апп-д нэвтэрч орно;
  • “Data SIM” үйлчилгээ рүү орно;
  • Симний төрлөө “Биет сим” гэж сонгоно;
  • Хүссэн улс болон олон улсын багцуудаас сонгоно;
  • Сонгосон улс доторх байрлах дата багцуудаас сонголтоо хийнэ;
  • Биет симний “Bar Code” уншуулна эсвэл гараар ICCID –г оруулна;
  • Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрнө;
  • Төлбөрөө төлнө;

Төлбөр амжилттай төлөгдсөн бол “Data SIM” үйлчилгээний “Миний” хэсэгт цэнэглэсэн дата багц хадгалагдсан байна.

Биет СИМ буцаалт хийж болох уу?

Таны худалдаж авсан биет СИМ-г доорхи нөхцлөөр буцаалт хийх боломжтой.

Буцаалт хийх нөхцөл 1. Хэрвээ аяллын СИМ-ийг идэвхижүүлээгүй өөрөөр хэлбэл СИМ-ний хугацаа тоологдож эхлээгүй бол 5000 төгрөгийн шимтгэл хасаж буцаана

Буцаалт хийх нөхцөл 2. Хэрвээ аяллын СИМ идэвхижсэн өөрөөр хэлбэл СИМ-ний хугацаа тоологдож эхэлсэн бөгөөд СИМ-ний хугацаа/өдөр/ дуусаагүй байх, мөн датаны 10%-иас илүү ашиглагдаагүй бол таны төлбөрийн 50%-ийг буцаана. Энэ тохиолдолд та СИМ-ний хугацаа /өдөр/ дуусахаас өмнө манай операторт wechat, viber, fb messenger-ээр онлайнаар хүсэлт явуулна.

Буцаалт хийхгүй нөхцөл:

  1. Хэрвээ аяллын СИМ идэвхижсэн өөрөөр хэлбэл СИМ-ний хугацаа тоологдож эхэлсэн мөн датаны 10%-иас илүү нь ашиглагдсан тохиолдолд буцаалт хийх боломжгүй.
  2. СИМ идэвхисэн бөгөөд хугацаа тоологдож эхэлсэн, СИМ-ний үндсэн өдөр дууссан тохиолдолд. Энэ тохиолдолд та СИМ-ийг буцаах хүсэлтийг СИМ-ний өдөр дуусахаас өмнө гаргах шаардлагатай тул гадаад оронд байхдаа онлайнаар бидэнд илгээнэ үү.

Буцаалтын хүсэлт хүлээн авах хугацаа: 

Та худалдан авалт хийснээс хойш календарын 15 хоногийг дотор буцаалт хийх боломжтой

Хүсэлт гарах

  • eSIM бол худалдан авсан email screen shot
  • Биет СИМ бол СИМ-ний зураг
  • Буцаалт хийх данс

Буцаалтын хүсэлтийг шийдвэрлэх хугацаа

Хүсэлтийг хүлээн авч таны СИМ-ний хэрэглээнээс хамаарч буцааж болох эсэхийг танд мэдэгдэх бөгөөд SIM-ний хэрэглээнээс хамаарсан буцаалтын төлбөрийг таны бүртгүүлсэн дансруу ажлын 3 хоногт багтааж шилжүүлнэ.

Биет СИМ хаанаас худалдаж авах вэ?

Биет СИМ-ийг дараах цэгүүдээс худалдан авах боломжтой.

  • Чингис Хаан Олон улсын нисэх буудал дотор байрлах CU
  • Сүхбаатар талбайн зүүн талд байрлах City Tower 2415 тоот
  • Төмөр замын төв буудал дотор байрлах CU
  • Төмөр замын төв буудлын автобусны буудал дээр байрлах CU
  • Замын-Үүд төмөр замын төв талбайд байрлах BeeMART дэлгүүр

Хэрхэн биет СИМ дээр дата багц худалдан авах вэ?

Та биет СИМ-ээ борлуулагч цэгүүдээс худалдан авах шаардлагатай.

Худалдан авсаны дараа дараах алхамаар дата багцаа суулгана.

  • Та Toki апп-д нэвтэрч орно;
  • “Data SIM” үйлчилгээ рүү орно;
  • Симний төрлөө “Биет сим” гэж сонгоно;
  • Хүссэн улс болон олон улсын багцуудаас сонгоно;
  • Сонгосон улс доторх байрлах дата багцуудаас сонголтоо хийнэ;
  • Биет симний “Bar Code” уншуулна эсвэл гараар ICCID –г оруулна;
  • Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрнө;
  • Төлбөрөө төлнө;

Төлбөр амжилттай төлөгдсөн бол “Дата СИМ” үйлчилгээний “Миний” хэсэгт худалдан авсан дата багц хадгалагдсан байна.

Биет СИМ-ээ хэрхэн идэвхжүүлэх вэ?

Монголд ажиллахгүй тул гадаадад очоод гар утсандаа хийх хэрэгтэй. Тухайн оронд гар утсандаа хийвэл сүлжээ болон бусад тохиргоогоо автоматаар авдаг.

Cellular data буюу гар утасны дата дээрээ Аяллын СИМ-ээ тохируулах. Data roaming –аа давхар асаах.

Дата хэрэглээгээ хэрхэн харах вэ?

Үлдэгдэл шалгадаг процесс удахгүй ашиглалтанд орно. Одоохондоо та өөрийн хэрэглэсэн Дата-гаа гар утасныхаа үндсэн тохиргооноос шалгах боломжтой. Таны гар утас дата хэрэглээгээ өдөр цагаар, нарийн гаргадаг тул танд илүү найдвартай зөв дата хэрэглээг харуулах болно.

IOS (iPhone) – Settings – Cellular дотор Current Period Roaming

Android -Settings – Connections- Data Usage

Хятадад VPN хэрэгтэй юу? Бүх сайт орох уу? Facebook, viber, google map, банкны аппликейшн ажиллах уу?

Монголд байгаа мэт бүх сайт өндөр хурдаар орно. VPN хэрэггүй.

7 хоноход 5GB авбал хүрэх үү? Дата амархан дуусдаг уу?

Интернетийн хурд тухайн улсынхаа хамгийн өндөр хурдаар ажиллах тул видео өндөр чанартай тоглоно. Тиймээс youtube, facebook, instagram видеонууд дата их хэрэглэнэ.

Биет СИМ утас сольж болох уу?

Болно. Өөр утсанд хийгээд Cellular data буюу гар утасны дата дээрээ Аяллын СИМ-ээ тохируулах. Data roaming –аа давхар асаах шаардлагатай.